Яагаад тасалгааны темпратурт хадгалж болох вэ ?

2025 оны 05 сарын 12

Яагаад тасалгааны темпратурт хадгалж болох вэ ?

 Шөл бүрийг вакум савлагаагаар боловсруулсан нь эрүүл ахуй, чанарын баталгааг нэн тэргүүнд тавьж байгаан илрэл юм. Вакум савлагаа нь агаар орохгүй, бактери, хөгц, тоос, чийг зэрэгт бүрэн хаалт үүсгэн бүтээгдэхүүнийг хамгаалдаг. Энэ нь бүтээгдэхүүн исэлдэх, өнгө хувирах, үнэр орох эрсдэлгүйгээр амт, үнэр, шим тэжээлийг хэвээр нь хадгалдаг. Үүний үр дүнд бүтээгдэхүүн шинэхэн, хүнсний аюулгүй байдлын өндөр түвшинд удаан хадгалагдана.

Хадгалалтын нөхцөл

 Шөлийг тусгай хөргөгчинд биш, ердийн тасалгааны темпратурт /1-35C/ хадгалахад бүрэн аюулгүй байдаг нь технологийн давуу талтай холбоотой юм. Шөл бүрийг хөргөж эсвэл вакум савлагаанд шууд оруулахаас өмнө өндөр даралт болон темпратурт халаах процессоор боловсруулдаг тул нян бактерууд бүрэн устдаг. Ийм өргөн цар хүрээтэй термик боловсруулалт нь хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангасан стериль орчныг бий болгож, савлагаа хөргөгдөж, хөрсний дараа агаарын нэвтрэлтийг бүрэн хааж, хоол хүнсийг шинэ хэвээр хадгална. Тиймээс тасалгааны темпратурт ч хүнсний шинэ чанар удаан хадгалагдаж хэрэглэгчийн гарт хүрнэ.

 Үүнээс гадна вакум савлагаа нь бүтээгдэхүүнд химийн нэмэлт бодис нэмж оруулах шаардлагагүй болгодог. Манай шөлний орц нь бүхэлдээ байгалийн гаралтай бөгөөд консервант, өнгө оруулагч, үнэртүүлэгчгүй тул эрүүл ахуй, чанар стандартын хувьд санаа зовох зүйлгүй. 


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл